Богд хааны ногоон ордон
Монголын шашин төрийг хослон баригч Жавзандамбын (1869-1924) дэчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон ордны уран барилгын цогцолбор Шаравпэжээлин буюу Билгийг хөгжүүлж бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн 1906 онд дуусгажээ. Энэ хугацаанд тус ордны Махранзын сүм, Эрдэм итгэмжит сүм, Лавиран сүмүүдийг барьсан байна.
Богд хааны ногоон ордонг 1926 оноос эхлэн музей болгосон байна. Оросын 3 Николай хаанаас 8-р богдод бэлэглэсэн барилгын зураг төсөлөөр 1905 онд өвлийн ордон хэмээх европ маягийн хоёр давхар цагаан байшинг барьсан. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил амьдарчээ. Одоо уг байшинд Богд хаан, хатан Дондогдулам нарын эдлэж хэрэглэж байсан зүйлс байдаг.
1. Ямпай хаалга (Халхавч хаалга): Билгийг хөгжүүлжэн бадруулагч сүмийн өмнө талд хүндэтгэлийн тэмдэг болгож өмнөд буюу халхавч хаалга түүний хоёр талд пайлуур буюу чулуун багана босгосон. Халхавч хаалган дээр хос луу, түүнийг тойруулан Монгол орны байгалийн баялаг уул усны төлөөлөлийг уран гоёмсогоор дүрсэлсэн.
2. Асар хэлбэрт хаалга (ямба ёслолын хаалга): Энэ нь 3 хаалганаас бүрдэх бөгөөд гол хаалгаар нь богд хаан өөрөө, зүүн хаалгаар тухайн үеийн аймгийн хан, шашин төрийн ямбатан, хамба, цорж, ноёд болон гадаадын зочид, баруун хаалгаар хөгжмийн ба хааны бие хамгаалах торгон цэргүүд тус тус орж гардаг байжээ.
3. Шөргөн хайс: Сүмийн зүүн өмнө талд ямба хүндэтгэлийн тэмдэг болгож хүрэн өнгөтэй шөргөн модыг зөрүүлж хайс хийсэн.
4. Тугны мод: Амгалан энхийн хаалганы зүүн баруун талд босгосон. Шарын шашны баяр ёслолын үеэр баруун талын модонд төрийн хөх туг, зүүн талын модонд шашны шар тугыг тус тус мандуулдаг.
5. Андимэн хаалга (Амгалан энхийн хаалга): 8-р Богд Жавзандамбыг төр шашны хэргийг хослон баригч хаан болгосонд зориулж 1912-1919 онд босгосон. Зоригт цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тээжаан нарын шилдэг уран барилгачид уг хаалгын зураг төслийг зохион гаргасан. Нэг ч хадаасгүйгээр 108 төрлийн оньс сүлжээг ашиглан босгосон.
6. Махранзын сүм (дөрвөн их хааны сүм): Энэ сүмийн хаалганы дээд талд алтан шар луугаар тойруулан чимсэн хөх модон самбар дээр алтан үсгээр “Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм” гэж Санскрит, Түвд, Монгол, Манж хэлээр бичсэн байдаг. Буддын шашны номлолоор Ёлхосүрэн, Жамъянсан, пагжийбуу, Намсрай гэсэн гал, ус, газар, тэнгэр дөрвөн махбодийн эзэд буюу дэлхий ертөнцийн дөрвөн зүгийн эзэд гэж байдаг ба эдгээр нь бурхан багшын шашныг элдвээс сахин хамгаалдаг гэсэн домогтой.
7. Жин, хонх, жин хэнгэрэгний сүүдрэвч (равса): Богд хааны ордонд жил бүр одод тэнгэр лус тахиж амар амгалан орших хоёр төрлийн хоёр их тахилга үйлдэж байсан ба энэ үеэр тэнгэр лусын эздэд зориулж хонх, хэнгэрэг дэлддэг байсан. Мөн богд хаанаас залрах үеэр буу 3 удаа тавьж, сангийн бүрээ татмагц 7 удаа цонх цохиж, хэнгэрэг дэлддэг байсан. Хурал ном баяр ёслолын үеэр уриа дохионы журмаар хэрэглэх болсон байна.
8. Эрдэм итгэмжит сүм: Сүм болон өмнө талын хоёр Жотхан сүм, Найдан сүмд жил бүр зуны сүүл сард дэчингалба дацангаас 8-16 лам ирж Богд хааны нас буяны мөрд зорилан “Найдчог” хурдаг байсан. Одоо энэ сүмд шашны хурал номын үеэр хэрэглэдэг хөгжим тансаг болон Бизьяа, Аюуш, Цагаан дарь эх буддын шашныг залгамжлагч Зонхува Лувсандагва түүний шавь нарын хөөмөл дүр зэргийг тавьжээ. Уг сүмийн баруун зүүн талд орших жижиг сүмд богдын ордон ба шүтээний сүмд ажилладаг донир, сонвон нар ордны бараа бологчид шадар хүмүүс байрлаж байв.
Одоо баруун талын сүмд 19-р зууны эцсээс 20-р зууны эхэн үеийн урчуудын зээглэн нааж торго хоргойгоор урласан бүтээлүүдийг дэлгэн тавьсан байна.
Зүүн талын сүмд мөн үеийн зураачдын эрдэс чулуу, шороон будгаар зурсан танка, зургууд бурхны хөргүүдийг тавьсан.
9. Ногоон лавиран буюу түүний өмнө талын хоёр Жотхан сүм: 8-р Богдын гол шүтээний сүм ба Богд өөрөө зуны цагт өдөр бүр бясалгал хийж байсан. Лавиран сүмийн хамгийн дээд оройн жижиг сүмд хааны гол шүтээн очирдарь бурхныг залж байжээ. Одоо энэ сүмд өндөр гэгээн Занабазарын бүтээсэн 21 дарь эх, бусад урчуудын бүтээсэн бүтээлээс тавьжээ. Баруун талын сүмд дээр үед аймгийн ван, хан, гүн, бэйс, бэйл, шадар сайд нар байрлаж байсан ба сүүлийн үед богдын бурхны сангийн сүм гэж нэрлэж байсан. Одоо энэ сүмд 19-20-р зууны эхэн үеийн Монголын урчуудын бүтээсэн гуулин цутгамал, хөөмөл, шуумал, баримал, сийлбэр зэргийг дэлгэн тавьсан.
Зүүн талын сүмд тэр үед хутагт хувилгаан, цорж, хамба, ёнзон зэрэг, Богд хааны бараа бологсод байрлаж байсан ба Богдын олон түм бум хүлгэн судрууд бүхий номын сан байсан. Одоо энд богдын хэрэглэж байсан судар ном, судрын бар, бурхдын хэв, бурхан багш 16 найдангийн хамтаар Аюуш бурхад, 1912 оны нийслэл хүрээний гэрэл зураг сүмийн загвар зэрэг бий.
10. Хувцасны сангийн байшин: 1913 онд өвлийн ордны өмнө талын хананд тулгаж хувцасны сангийн гэглэх жижиг байшинг барьсан. 1915 онд Богд хааны шар ордон шатсан тул түүний хувцасны сангуудад байсан хувцас эрдэнийн эд зүйлсийг ногоон ордонд шилжүүлэн авчирсан.
Эдгээр уран барилгын чуулгаас богдын ногоон ордон бүрдэх ба зарим нь үлдсэнгүй. Богд хааны ногоон ордны барилгын хэв маягууд Хятад хэв маягтай ба барилгын үндсэн хийц нь мод, чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн. Ногоон ордны гол хаалга сүм дугануудын гадна доторх талд буддын шашин зан үйл, үлгэр домгийн үйл явдлыг дүрслэн үндэсний хээ угалз, сийлбэр баримлаар чимэглэсэн байдаг.

No comments:
Post a Comment